Ковидын үед орлого нь буурч, зээлээ төлөх гэж амрахгүй зүтгэдэг аав, ээжийнхээ байрны зээлийг хаалаа. Зарим хүмүүст том зүйл биш байх. Миний хувьд энэ өдрийг өсвөр наснаасаа л бодож, мөрөөдөж явсан мөрөөдөл тул өчигдөр машиндаа асгартал уйллаа. 🥲
Лхагва
111.9K posts
I am never calling it X.
- Танилц миний хөөрхөн ээж, аав 2 минь. Бага хүүгээ төрүүлээд ээж минь гэртээ асарсан. Тийм болохоор би эрт уншиж сурсан. Ажлаасаа халагдаад байж болох бүх зүйлийг хийж (боов хийж зарж, ногоо дарж, наймаанд явж) намайг англи хэлтэй сургуульд оруулсан. Үргэлжлэл 👇🏻
- Оргилын урдуур явган хүний зам хийж дуусгажээ. Олон нийтийн зам талбайг хулгайлсан хүнээс олон сар тэмцэж шийдвэр гаргуулсан @AshimBazar танд баярлалаа. Дугуйн зам хийгээгүй байна. Ямартаа ч явган зорчигчид айдасгүй алхах боломжтой болж.
- Дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэн төрийн захиргааны албан тушаалд шууд томилогддог болох хуулийн төслийг дэмжихгүй. Захиалгатай хуулийн төсөл байна. Тэнэгт.
- Осоржамаа, Энхбат начинг зодож гэмээсэн хүмүүс хариуцлага хүлээх хүртэл шударга ёс хүлэгдчихсэн юм шиг санагдаад байх юм. Зөвхөн надад ийм мэдрэмж төрөөд байна уу?
- Эрхээ хасуулсан жолооч нарыг өршөөхийг дэмжихгүй байна. Хариуцлагажуулах ажлаа нэмэгдүүлэхгүй өршөөгөөд байвал жилд бид 500+ монгол хүн зам дээр амиа алддаг.
- Манай сэлэмчин Б.Гэрэлмаа Солонгосын тамирчин Олимпын хүрэлтэй, Дэлхийн аваргыг ялчихлаа! Уухай
- Оросын ерөнхий прокурор Бээжинд айлчлахдаа Монголд барууны нөлөөллийг багасгахад хамтран ажиллаач гэжээ. Туурга тусгаар улс хэнтэйгээ найзлаж, наймаа хийх ээ өөрсдөө мэдэж болох уу? “Архичин ах”-аасаа тусдаа амьдралаа аваад явчих юмсан.
- Амьдрал баян юм аа. 🤗 Алтан дэлхийд төрсөн учир тодорч, аав ээж, ахан дүүсийн ерөөл энхжиж бага үрээ хорвоод угтлаа. Аавдаа ирсэнд нь охиндоо баярлалаа, ханийнхаа хайр, тэвчээр, хамаг хичээл зүтгэлээр нь бахархлаа. ❤️ Халамжилж угтсан эх баригч, эмч, сувилагчиддаа гялайлаа. 🙏🏻
- Replying to @LkhagvaЭнэ жил би аав, ээждээ зээлээр байр авч өглөө. Хотод ирээд айл дамжиж амь зууж өнгөрүүлсэн 10 гаруй жил бидэнд их зүйл ойлгуулсан. Амьдрал хатуу ч аав, ээж минь бууж өгөөгүй. Бүтэн амьдралтай өсгөсөн аав, ээждээ өнөөдөр талархаж та бүхэнтэй хуваалцлаа. Баярын биш талархлын өдөр.
- 2 хөрш биднийг шахах тусам бид илүү урам зоригтойгоор 3-дагч хөршүүдтэйгээ хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, хүний харилцаагаа эрчтэй нэмж тэнцвэржүүлэх хэрэгтэй гэж бодож сэрлээ. 🇲🇳 🇦🇺🇺🇸 🇨🇦🇯🇵🇰🇷🇪🇺🌍
- Өглөө нэг эгчийг зам дагуу буулгасан. Орой 7-р ангийн дүү хүүг зам дагуу буулгалаа. Хүйтэрвэл хүүхэдтэй хүмүүсийг заавал зогсож дөхүүлэхийг хичээнэ гэж бодож байгаа 😊
- Би гэгээхэн мөрөөдлөөсөө хуваалцмаар санагдлаа. Намайг битгий шоолж, голоорой. Ирээдүйд эх орноо төлөөлж элчин сайд хийнэ гэж боддог. Энэ миний алсын хараа 2050 🙏🏻 Би хулгай, хувийн наймаа хийхгүй хөрөнгө оруулалт татахыг хичээж, харилцан ашигтай тэгш харилцааг эрхэмлэнэ. 🇲🇳 🌏
- Такси километр нь 1,000 төгрөгөөр үйлчилж байна. Үйлчлэх ч гэж дээ халтайсан машинд гуйж дайгдлаа. Хэзээ өссөн гэсэн бензин 1850 болсон гэнээ. Маргах хүсэл төрсөнгүй. Зам зааж өглөө. Хотоо танилцууллаа. Мөнгөө тааруулсангүй гэж бараг загинууллаа. Эзэнгүй, зохицуулалтгүй, зообий







