Улсын Төсөвт Үйлдвэрийн газар
Мэдээ мэдээлэл

“И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ, МОЗАУН ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
“И-Монгол академи” УТҮГ болон Мозаун ХХК-тай “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг /2026.04.17/ байгууллаа. Цагдаагийн байгууллага, “И-Монгол” академи УТҮГ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн аяныг 2026 оны дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Хамтын ажиллагааны хүрээнд аяны сургалтын контентыг mozaweb.mn платформоор дамжуулан улсын хэмжээнд 900 гаруй сургуулийн 441,499 суралцагчдад хүртээмжтэй хүргэх, аяны хүрээнд хэрэгжиж буй е-подкастын үйл ажиллагаанд хамтран оролцож дэмжлэг үзүүлэх, мөн бага, дунд, ахлах ангийн сурагчид болон багш нарын дунд зохион байгуулагдах тэмцээн, уралдааныг хамтран зохион байгуулахаар тусгалаа. Энэхүү хамтын ажиллагаа нь аяны үр нөлөөг нэмэгдүүлэхээс гадна сургалтын агуулгыг орчин үеийн, хүртээмжтэй хэлбэрээр олон нийтэд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

“И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ, “МОНГОЛЫН СУРАГЧДЫН ХОЛБОО” ГҮТББ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
“И-Монгол академи” УТҮГ болон “Монголын сурагчдын холбоо” ГҮТББ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн нийгмийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Хамтын ажиллагааны хүрээнд талууд “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” үндэсний аяныг хэрэгжилтийг дэмжин, улсын хэмжээнд нийт 800 сурагчийг сургагч хүүхдээр бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. Үүнээс нийслэлийн хэмжээнд 500 сурагчийг танхимын сургалтад хамруулж, орон нутгийн 300 сурагчийг цахим сургалтаар бэлтгэхээр төлөвлөж байна. Сургалтын хөтөлбөр нь хүүхдүүдийг үе тэнгийн нөлөөллөөр дамжуулан зөв дадал, хандлага төлөвшүүлэх, манлайллын ур чадварыг хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход чиглэсэн мэдлэг, ойлголтыг олгоход чиглэнэ. Талууд энэхүү хамтын ажиллагаа нь хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлж, тэднийг идэвхтэй манлайлагч болгон төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход бодит хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчид харилцан суралцах, бие биеэ дэмжих соёл төлөвшиж, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад бодитой үр нөлөө үзүүлэх юм. “Эвдрээгүй ирээдүйг бүтээе”

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ТӨГССӨН ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТОО ЦАХИМААР АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд төрийн албан хаагчид мэргэшүүлэх сургалтад хамрагдсан болон төгссөн тухай тодорхойлолтоо төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн “Төрийн албан хаагч” цэсээр дамжуулан цахимаар авах боломж бүрдлээ. Энэхүү үйлчилгээ нь төрийн албан хаагчдад өөрийн хамрагдсан сургалтын мэдээлэлд тулгуурласан тодорхойлолтыг түргэн шуурхай, цахимаар авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Үүнд: Төрийн албан хаагчид хамгийн сүүлд хамрагдсан сургалтын тодорхойлолтыг шууд татан авах боломж бүрдсэнээр бичиг баримт бүрдүүлэх үйл явц илүү хялбар, цаг хугацаа хэмнэсэн, шуурхай болж байна. Энэхүү үйлчилгээ нь төрийн албаны хүний нөөцийн хөгжлийг дэмжих, сургалтын бүртгэл, мэдээллийг ил тод, нэгдсэн байдлаар хүргэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Цаашид “Төрийн албан хаагч” цэсийн үйлчилгээг үе шаттайгаар өргөжүүлж, илүү олон төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД ЗОРИУЛСАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ ШИЛЖИЛТ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ
Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар “И-Монгол академи” УТҮГ-аас хөгжүүлсэн E-Business платформыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлснээс хойш 3 жил өнгөрчээ. Өнөөдөр бизнес эрхлэгч хүн бүрд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ 3 нас хүрч байна. E-Business платформд хуулийн этгээд үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэл бүх шатыг цахимжуулж, бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн билээ. Энэхүү платформд 192.790 хэрэглэгч бүртгэлтэй байгаа бөгөөд 68 байгууллагын 953 төрийн үйлчилгээ цахимжсан байна. Бизнес эрхлэгчдийн хамгийн их хандалттай үйлчилгээнээс дурдвал: Үүнээс гадна аж ахуйн нэгж шинээр байгуулах гэж буй иргэд хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийдэх ч боломжтой юм. Судалгаагаар Монгол Улсад сар бүр дунджаар 1,540 хуулийн этгээд шинээр байгуулагддаг бөгөөд тэдгээрийн 72.8 хувь нь Улаанбаатар хотод, 27.2 хувь нь орон нутагт бүртгэгддэг байна. Энэхүү үзүүлэлт нь бизнесийн төрийн үйлчилгээг байршлаас үл хамааран, цахимаар тэгш хүртээх хэрэгцээ улам бүр нэмэгдэж буйг харуулж байна. Өмнө нь E-Business платформоос зөвхөн порталаар үйлчилгээ авдаг байсан бол 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн илүү хүртээмжтэй мобайл хувилбараа нээсэн. Ингэснээр хуулийн этгээдийн нээлттэй мэдээлэл, өгөгдлүүд ил тод байх бөгөөд хуулийн этгээдийг регистр, нэр болон эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, оюуны өмч, төрийн худалдан авах ажиллагааны тендерт шалгарсан байдал зэргээр нь хайх боломжтой байна. Мөн хаанаас ч, хэзээ ч гар утаснаасаа хэрэгтэй үйлчилгээгээ шуурхай авахын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаагаа илүү уян хатан, оновчтой зохион байгуулах боломжтой болж төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэх, хөрөнгө оруулагчдыг татах, орон нутгаас бизнес эрхлэх боломж нэмэгдэх юм. E-Business платформ нь гурав дахь жилдээ бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээг цахимаар хүргэж, бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд дижитал өөрчлөлтийг тууштай нэвтрүүлсээр ирсэн бөгөөд цаашид илүү хүртээмжтэй, хялбар байх шийдлийг нэвтрүүлэн E-Business 2.0 хувилбараа танилцуулахаар бэлтгэж байна. Бидэнтэй хамтран платформыг идэвхтэй ашиглаж, санал хүсэлтээ тогтмол хүргэж ирсэн бизнес эрхлэгчид, байгууллагууддаа талархал илэрхийлье.

Харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа
“И-Монгол академи” УТҮГ нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, тоон тэгш бус байдлыг бууруулахад онцгойлон анхаарч ажилласаар байгаа билээ. Энэ хүрээнд тус байгууллага нь Мэдээлэл технологийн үндэсний парк болон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн гурван долоо хоногийн турш 60 цагийн онол, практик хосолсон сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар харааны бэрхшээлтэй иргэд компьютер болон ухаалаг утас ашиглах, дэлгэц уншигч программ хэрэглэх, мэдээлэлтэй харилцах, боловсруулах, түгээх зэрэг мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг эзэмшиж, сургалтад хамрагдсан 11 иргэнд гэрчилгээ гардуулснаар сургалт амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. Мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурласан энэхүү сургалт нь харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжихийн зэрэгцээ цахим орчинд тэгш боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цахим ур чадварын сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу. Холбоо барих утас: 77111197-3

“И-Монгол академи” УТҮГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
“И-Монгол академи” УТҮГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, алба хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологид суурилсан төрийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Талууд өмнө нь байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийн хугацаа дууссантай холбогдуулан хамтын ажиллагааны үр дүн, ололт амжилтыг үнэлж, цаашид хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн, дараагийн шатанд гаргах зорилгоор ийнхүү санамж бичгийг шинэчлэн байгуулж буйгаараа онцлог юм. Тус санамж бичигт “И-Монгол академи” УТҮГ -ын захирал М.Баттулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, доктор (Ph.d), хурандаа А.Намсаманд нар гарын үсэг зурж, дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд: Энэхүү хамтын ажиллагаа нь өмнөх шатны ололт, туршлагад тулгуурлан илүү системтэй, үр дүнд чиглэсэн байдлаар хэрэгжих бөгөөд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарын үйл ажиллагааг ил тод, шуурхай болгоход бодит ахиц авчрах ач холбогдолтой юм. Цаашлаад төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоо сайжирснаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний хугацаа, шат дамжлага буурч, төрийн цахим шилжилтийг бодит үр дүнд хүргэх суурь нөхцөл бүрдэх юм.
Хариуцаж ажилладаг системүүд