Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-03-19
184

Байгууллагын сургалтын төлөвлөгөөний хүрээнд алба хаагчдын ажлын байрны сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, стрессийг зөв удирдах, сэтгэлзүйн дарамтыг даван туулах ур чадварыг төлөвшүүлэх замаар ажлын бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор Захиргаа, удирдлагын газрын сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч А.Пүрэвцэрэн, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Х.Хулан нар “Ажлын байрны сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг өнөөдөр (2026.03.19) цахим, танхимаар зохион байгууллаа.

Эхлэлд очих