ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жил, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан алба хаагч, ахмад ажилтан нарт Төрийн дээд одон, медаль, Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагнал, цагдаагийн цол гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 1, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор 3, “Цэргийн гавьяаны одон”-оор 4, “Цэргийн хүндэт медаль”-аар 8, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 5, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”-ээр 2, “Цагдаагийн алдар хүндэт тэмдэг”-ээр 15, “Хүндэт жуух бичиг”-ээр 13, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн дэд ахлагч цолоор 2 алба хаагч, ахмад ажилтан шагнагдлаа.
Нийт шагнагдсан алба хаагч, ахмад ажилтан Та бүхэнд баяр хүргэе.






