ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫГ БҮТЭЭХ БИДНИЙ ТҮҮХ
2025-04-17

🔵Better Mongolia #16

Импортыг орлох дотоодын хүнс үйлдвэрлэлийг бид Монголдоо хөгжүүлж байна.

Мастер Фүүдс ХХК-ийн маркетинг, борлуулалтын албаны дарга Э.Баяраа:

Миний хувьд 2006 онд Монгол Улсын Их Сургуулийг Бизнесийн Удирдлагын чиглэлээр төгсөөд, түүнээс хойш худалдаа, үйлчилгээний салбарт 18 жил хүчин зүтгэж, туршлага хуримтлуулсаар явна.

Макс Группийн тухайд хоол үйлдвэрлэлийн салбарт Монголдоо анхдагч төдийгүй бид Берлин ЗоогNama Eatery – Түргэн хоолны сүлжээAmtshil, Катеринг болон кемпийн үйлчилгээнүүдийг компанийнхаа залуучуудтайгаа хамтран хөгжүүлэхээс гадна хагас боловсруулсан нийт 15 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч нартаа хүрч ажиллаж байна.

2022 оноос хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээлд нэвтэрсэн Amtshil брэнд маань хөлдөөсөн бүтээгдэхүүний брэндүүдээс “ТОП 3”-т эрэмбэлэгдэж, хоёр жилийн хугацаанд Амтшил брэндийн борлуулалт 6 дахин өссөн зэрэг томоохон үзүүлэлтүүд нь бидний хүч хөдөлмөрийн үр дүн мөн.

Тиймдээ ч бид ойрын 2-3 жилийн хугацаанд үндэсний хэмжээнд импортыг орлох, өөрийн онцлог бүхий түргэн хоолны франчайз сүлжээг хөгжүүлж, хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээлд Amtshil брэндийг чанартай найдвартай, эрүүл органик бүтээгдэхүүн гэдгээр таниулж, зах зээлд тэргүүлэгч брэнд болгох зэрэг зорилго тэмүүлэлтэй ажиллаж байна.

Бид Монголдоо үндэсний анхны франзайч болгохоор Nama Eatery – Түргэн хоолны сүлжээг рестораныг сүүлийн 2 жилийн турш хөгжүүлж байна. Уг сүлжээ ресторан нь Монгол залуусын өөрсдийн хичээл зүтгэл, туршлага дээр үндэслэн гарч ирж буй шинэ брэнд юм.

Манай хамт олны бүтээж буй эдгээр томоохон ажлууд нь Макс Групп 2032 он гэхэд ДНБ-ийн 5%-ийг дангаар хангах том зорилтод чиглэж буй бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө бид хичээнгүйлэн ажиллаж байна.