Энэ жил 600+ оюутны хүсэлтээс сонгон шалгаруулалтын 3 үе шатыг амжилттай давсан 30 оюутан хөтөлбөрт хамрагдаж, 22 дадлагажигч хөтөлбөрөө бүрэн дүүргэн батламжаа гардан авлаа.
Хөтөлбөрийн хугацаанд оролцогчид:

Ур чадвар, манлайлал, хамтын ажиллагааг хөгжүүлэх 2 модуль сургалт,

Бодит бизнесийн кейс дээр ажилласан 72 цагийн төслийн уралдаан,

Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, манлайлах чадвараа бодит ажлын орчинд хөгжүүлэх үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа.
Энэ жилийн хувьд оролцогчдын 70–80% нь уул уурхай, инженер, техникийн чиглэлээр суралцдаг оюутнууд байсан бөгөөд тэднийг “Макс Групп”-ийн хэрэгжүүлж буй мега төслүүдтэй уялдуулан, бодит ажлын орчинд суралцуулснаараа онцлог байлаа.
Хөтөлбөрийн үр дүнд:
12 оюутан Макс Группийн нэгдэлд хамаарах компаниудаас ажлын санал хүлээн авч, манлайлал, идэвх санаачилга, амжилтаараа шалгарсан 3 шилдэг дадлагажигч сургалтын төлбөрийн тэтгэлгээр шагнагдлаа.
“MAX INTERNSHIP” нь зөвхөн дадлагын хөтөлбөр бус, ирээдүйн мэргэжилтнүүдийг хөгжүүлж, авьяаслаг залуусыг нээн илрүүлэн, карьерын гарааг нь дэмждэг хөгжлийн талбар болж, залуу үеийн хөгжилд хөрөнгө оруулж, ирээдүйг нь хамтдаа бүтээлцэж байна.