Макс Групп Аз жаргалтай ажилтан хөтөлбөрийн хүрээнд ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын EL Hospital болон Chamchuwan Hospital эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Макс Группийн ажилтнууд болон ажилтны гэр бүлийн гишүүдэд тус эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх, үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Макс Групп нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдлыг байгууллагын тогтвортой хөгжлийн чухал үнэт зүйл гэж үздэг бөгөөд олон улсын чанартай эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, ажилтнууддаа илүү хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэхэд анхааран ажиллаж байна.