”Макс Групп”-ийн Худалдаа, Аялал жуулчлалын кластер нь харьяа 6 салбар компани, 1,900 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр дотоодын худалдаа, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарыг түүчээлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэлхийн жишигт хүргэхээр зорин ажиллаж буй хамт олон юм.
“Макс Групп”-ийн хөгжлийн гол тулгуур бизнесүүдийн нэг тус Кластер нь үйл ажиллагаандаа инновац, шинэчлэлийг тасралтгүй бүтээж, дотоодын зах зээлд бодитой үнэ цэн, чанар, үйлчилгээг нэвтрүүлж байна.
Худалдаа, аялал жуулчлалын кластерын стратегийн зорилгын хүрээнд бид 2023 оноос уламжлал болгон хэрэгжүүлдэг “MANAGEMENT INSIGHT” арга хэмжээг энэ жил “Shanghai Business Tour 2026” хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулж, алсын хараа, стратегиудаа шинэчилж, бизнесүүдийнхээ хүрэх амжилтуудыг тодорхойллоо.
Энэхүү хөтөлбөр нь удирдах ажилтнуудын ур чадвар, хамтын ажиллагааг сайжруулаад зогсохгүй, кластерын харьяа бизнесүүдийн тогтвортой өсөлт болон бодит амжилтуудыг бататгасан чухал үйл ажиллагаа боллоо.