“Макс Групп” -ийн санаачилгаар Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын хүчин чадалтай, жилд 2,160.0 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцын шав тавих ёслолыг амжилттай зохион байгууллаа.
Уг түүхэн бүтээн байгуулалтын нээлтийн хүрээнд “Бэсрэг наадам” зохион байгуулж, үндэсний хүчит 64 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Монгол Улсын начин, “Макс Групп”-ийн Бөх Б.Лхагвадорж түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Монгол Улсын харцага Э.Даш үзүүрлэлээ.
Мөн Макс Групп нь ирээдүй хойч үеийнхээ оюуны спортыг дэмжих хүрээнд шатар, даамны тэмцээнийг хамтатган зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд нийт 110 хүүхэд хурд хүч, оюун ухаанаа уралдуулан оролцлоо.