“Макс Групп”-ийн удирдлагууд “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсон ажилтнуудын төлөөлөл болон сонирхогчдын сагсан бөмбөгийн “Crossover” лигт тэргүүн байр эзэлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэн урамшууллаа.
Энэ жилийн марафонд “Макс Групп”-ийн салбар компаниудын 170 гаруй ажилтан эрүүл амьдралын хэв маягийг уриалан оролцсоноос 10 км болон хагас марафоны 21 км-ийн зайд богино хугацаанд өөрийн хувийн амжилтаа ахиулан амжилттай оролцсон ажилтнууддаа баяр хүргэлээ.
Үүнээс онцолбол 21 км-ийн зайд Хан Алтай Ресурс ХХК-ийн ажилтан Г.Одонтунгалаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн орж, хувийн болон багийн хэмжээнд үлгэр жишээ үзүүлсэнд хамт олон нь онцгойлон баяр хүргэлээ.
Мөн уулзалтын үеэр 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн сонирхогчдын “Crossover”-д хоёр жил дараалан АВАРГА-аар тодорсон “Хан Алтай” багийн түүхэн амжилтыг алдаршуулж, урамшууллаа.
Хамт олныхоо эрүүл мэнд, спортын амжилтыг тогтвортой дэмждэг “Макс Групп”-ийн зүгээс компанийнхаа нэрийг өндөрт өргөж, хамт олноо манлайлсан нийт тамирчдадаа цаашдын тэмцээн уралдаануудад нь илүү өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.