Энержи жен макс ХХК

EGM (“ENERGY GEN MAX” LLC) нь 2025.08.08-нд “Макс” групп болон БНХАУ-ын “Жинь Ма Шин нэн Юань” ХХК-уудын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан бөгөөд сэргээгдэх эрчим хүчний шинэ техник технологийг нэвтрүүлэх, төвийн эрчим хүчний сүлжээнээс хязгаарлагдсан дэд бүтцэд тархмал микро эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай компани сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, чанартай, найдвартай эрчим хүч түгээх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Бид сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан (нар, салхи) эрчим хүчний хуримтлуурын хосолмол системийн төслийг хэрэгжүүлэх боломж, чадамжтай компани бөгөөд эдгээр шийдлүүдийн тусламжтай сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг сайжруулах, оргил ачааллыг тэнцвэржүүлэх, мөн орон нутгийн эрчим хүчний хараат бус байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Улаанбаатар хот 15141, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж. Самбуугийн Гудамж 24, М Плаза төв, 16-р давхар