
BETTER MONGOLIA #15
Би тогооч, нарийн боовны технологич мэргэжилтэй.
2007 онд Макс группийн Берлин Зоог Цамба салбарт угаагчаар ажилд орсон нь миний мэргэжлийн гараагаа эхлүүлсэн анхны алхам байлаа.
2007-2019 он хүртэл ажилласан энэ хугацаанд ногоо арилгах, мах хэрчих, шал угаах зэрэг үндсэн ажлуудаас эхлэн, нарийн боов, хачир, порц, халууны тогооч зэрэг талбарууд дээр ур чадвараа хөгжүүлж, мэргэжлийн хувьд маш хурдтай өссөн гэж боддог.
Мэдээж, ах эгч нар маань үргэлж намайг урамшуулж, суралцахад минь тусалдаг байсан ба “хэзээ нэгэн цагт бид хамтдаа кино дээр гардаг шиг гал дүрэлзүүлэн амттай хоол хийх болно” гэж хэлдэг байсан нь намайг урамшуулж ирсэн.
Би өнгөрсөн 17 жилийн хугацаанд Берлин Зоог-оос ажлын гараагаа эхлүүлсэн бол цаашлаад Nama Eatery – Түргэн хоолны сүлжээ, Бэлдцийн үйлдвэр зэрэг хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг салбаруудын томоохон нэгдэл болсон Мастер фүүдс ХХК-ийн олон талбарт ажиллаж ирснээрээ маш их бахархдаг.
2021 оноос бид лаборатори гал тогоог нээж, Берлин Зоог, Ardiin bansh-ны махан бэлдэц, хөлдүү пицца, ороомог, соус зэрэг бүтээгдэхүүнүүдийг бэлтгэн нийлүүлж эхэлсэн.
Мөн Монголын анхны түргэн хоолны брэнд болох Nama Eatery – Түргэн хоолны сүлжээ-г хөгжүүлж, хэдхэн сарын хугацаанд 4 салбарын 50-60 ажилтныг ажлын байраар хангасан нь бидний хувьд юутай зүйрлэшгүй гайхалтай амжилт болоод байна. Монголдоо импортыг орлох бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийх нь бидний том зорилт.
Монгол улсын түргэн хоолны сүлжээний стандартыг батлан, дэлхийд танигдсан франчайз брэндийг хөгжүүлэх нь бидний гол зорилго хэрэглэгчийн эрүүл мэндэд тустай хоол хүнс, дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлэхийн тулд хичээн ажиллаж байна.
Монголын сайхан ирээдүйг хамтдаа бүтээхээр зорин ажиллаж буй нийт салбарын хамт олондоо Дэлхийн Тогооч нарын өдрийн мэнд хүргэе.