
Better Mongolia#12
АНУ-аас гаралтай олон улсын шилдэг “Гранд Хилтон” сүлжээ зочид буудалд 10 жил, БНСУ-ын “Westin Chosun” зочид буудал, “Шилла” зочид буудалд 3 жил, Филиппин Улсын “Saipan World Resort”-д 6 жил ажиллаж байсан арвин их туршлагатай өдгөө “Ramada UB City Center”-т 8 дахь жилдээ ажиллаж буй ерөнхий менежер Байк Жеонг Мин:
“Би Швейцарын “Cesar Ritz College”-ийг зочид буудлын менежмент мэргэжлээр шилдэг төгсөгчийн болзлыг ханган төгссөн. Төгссөн даруйдаа дэлхийд алдартай зочид буудлуудад 33 жил ажиллаж, Азийн орнууд тэр дундаа Солонгос, Хятад, Монгол улсын зочид буудлын салбарт 11 жил Ерөнхий менежерийн албан тушаалыг гүйцэтгэж байна.
Би 2017 онд Ramada UB City Center Hotel буудалд ажиллахаар сэтгэл шулуудсан. Учир нь Ramada UB City Center Hotel зочид буудал нь миний ажиллаж байсан дэлхийн томоохон зочид буудлуудтай адил олон улсын жишигт нийцэх стандартыг мөрдөхөөс гадна өсөн дэвжих боломж, ажлын тав тухтай орчин сайтай нь надад маш их таалагдсан.
Макс групп нь Ramada UB City Center Hotel, Holiday Inn Ulaanbaatar олон улсын салбар зочид буудлаараа дамжуулан Монгол улсад зочлох үйлчилгээний томоохон соёлыг түгээж байна.
Ramada UB City Center Hotel зочид буудал нь 2018 онд Макс Группийн салбар компаниудаас “Шилдэг компани” шагналыг хүртэж, 2023 онд “Шилдэг Компанийн Соёл” шагналыг хүртсэн үнэмлэхүй компани юм.
Монголд зочилж буй жуулчид Монголын үзэсгэлэнт газар, өвөрмөц өв соёлыг үзэж сонирхохын сацуу манай зочид буудалд буух хүсэлтэй байдаг.
Тэр дундаа Солонгос улсаас ирэх жуулчдын тоо жил бүр огцом нэмэгдэж буйд Солонгос хүний хувьд баяртай байдаг. Миний хувьд Солонгос хүн бүр Монголд хүрэлцэн ирж, Монгол орны сэрүүн шившээ салхи, үзэсгэлэнт байгаль, шөнийн тэнгэрт гэрэлтэх оддыг хараасай гэж хүсдэг.
Манай хамт олон ирсэн зочид бүрт Монгол орны талаарх сайхан сэтгэгдэл үлдээж, дээд зэргээр үйлчилж, сэтгэл хангалуун, ая тухтай амраахын төлөө хичээнгүйлэн ажилладаг”.