ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫГ БҮТЭЭХ БИДНИЙ ТҮҮХ
2024-05-16

🔵BETTER MONGOLIA

БНСУ-ын дээд зэрэглэлийн “LOTTE MAIN” зочид буудалд 16 жил, Монголдоо анхдагч дэлхийн сүлжээ бүхий “Ramada UB City Center Hotel” зочид буудалд 10 гаруй жил ажиллаж буй Жеймс Лий:

“Би Солонгос улсдаа “Lotte Main” зочид буудалд 16 жил ажиллаж, 4 жил их сургуульд үргэлжлүүлэн багшилж байхдаа Монгол оюутнуудын авьяас чадварыг биширч байлаа. Монгол оюутнуудын төрөлх нутгийн гоо сайхныг бахархан магтан ярьж байсан нь миний анхаарлыг маш ихээр татаж, Монголд заавал очиж үзэх бодол тээсээр цаашлаад бүр ажиллаж үзэх хүсэлтэй болсон.

Ингээд анх 2011 онд “Ramada UB City Center Hotel” -ын “Hansang Restaurant” тогоочоор орж, Солонгос улсын дээд зэрэглэлийн “LOTTE MAIN” зочид буудлын хоолны стандарт соёлыг нэвтрүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж эхэлсэн.

Солонгос жуулчид Монгол Улсыг ихэд сонирхон ирэх болсон.

Монголд ирээд үндэсний хоол нь их амттай, од харах хамгийн сайхан гэдэг. Зарим Солонгос жуулчид манай “Ramada UB City Center Hotel” буудлын “Hansang Restaurant” зорин ирж хоол иддэг. Манай Монголчууд ч мөн манай рестораны хоолонд их дуртай байгаад ахлах тогоочийн хувьд маш их баяртай байдаг.

Макс Группт ажиллах хугацаанд Монгол түмнээс мэдэрсэн хамгийн сайхан зүйл бол нүүдэлчин соёлт хүмүүсийн гэр бүлийн хоорондох халуун дулаан харилцаа, үргэлж бүтээлч байдлыг тэмүүлж байдаг зан чанар юм.

Мундаг хамт олныхоо ачаар аливаа зүйлд хандахдаа үргэлж урам зориг дүүрэн, санаачилгатай байх хэрэгтэйг ойлгож, Монгол улсад зочлох үйлчилгээний салбарт өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа бахархал дүүрэн байдаг.