ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫГ БҮТЭЭХ БИДНИЙ ТҮҮХ
2024-02-01

✅BETTER MONGOLIA#3

Макс Өргөө ХХК-ийн Мужаан Бетон Арматурчин Н.Чинзориг:

“Энгийн нэгэн барилгачны гараар эх орны бүтээн байгуулалт эхэлдэг”

Би анх Макс Өргөө ХХК-д ажилд ороод эх орны бүтээн байгуулалтад том групп компани өөрсдийн гэсэн өнгө төрх, стандартыг бий болгоод өдий 17 жилийн хугацаанд 30 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлэн, техник технологи, хүний нөөцөө чадавхжуулан, олон улсын стандартыг мөрдөж буйг хараад маш их бахархах сэтгэл төрсөн. Учир нь миний хувьд өмнө олон байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй орчин нөхцөлд ажиллаж, хүнд гэмтэж, цалингаа ч авч чадалгүй олон удаа хохирч, бусдад ажил хөдөлмөрөө шулуулж явсан. Харин Max Urguu -д ажилд орсноор миний амьдралд томоохон өөрчлөлт авчирсан. Цалин хангамжаа цаг тухайд нь авч хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдсан, олон улсын стандартыг даган мөрддөг газар ажиллах нь надад маш олон давуу талыг өгч өнөөдрийн энэ олон төсөлд гар бие зүтгэхэд минь томоохон тулгуур болсон.

Намайг гарын ур дүйтэй, хөдөлмөрч нэгэн болж хүмүүжихэд аав ээж минь их нөлөөлсөн. Тэд намайг бага байхаас л ажлын хүндийг гололгүй хийж, барилгын салбарт хамтдаа зүтгэж, өөрсдийн амьдралаа бүтээсэн. Би ч ээж ааваасаа их зүйл сурч, харж өссөн болоод ч тэр үү барилгын салбарт ажиллахаар сэтгэл шулуудан, 9-р ангиа төгсөөд л коллежид элссэн. Үеийнхнээсээ түрүүлээд ажил амьдралд гараад цалинтай болж, ээж аавдаа нэмэр тустай сайн хүү явж байна. /инээмсэглэв/

Одоо манай хамт олон баруун бүсийн томоохон бүтээн байгуулалт болох Говь-Алтай аймагт хэрэгжиж буй “Бигэр 128” айлын орон сууц, “Тайшир шохойн үйлдвэрлэл”-ийн томоохон төсөлд ажиллаж байна. Макс Группийн хувьд баруун бүсийн залууст ажлын байр, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад олон жилийн хугацаатай томоохон төсөл хэрэгжүүлэн ажиллаж буйд би хамт олныхоо өмнөөс бахархал дүүрэн байдаг.

Хөдөө орон нутагт ажиллаж буй залууст боломж их байна. Хотод ажилладаг шиг зардал гарахгүй, бид баруун бүс болоод улс орондоо өндөр стратегийн өндөр ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлж байна. Миний харж буйгаар цаашдаа маш олон үр шимийг бидэнд авчрах төсөл бол Тайшир Шохойн үйлдвэрлэл, импортыг бүрэн орлож чадах чанартай бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх боломж бидэнд ийнхүү нээгдэх гэж байна. Маш олон залуус энд нэг сэтгэлээр зүтгэж, эх орондоо нэг сайхан үйлдвэртэй болох том зорилго тээн ажиллаж байна. Бид ажлаа сайн гүйцэтгэж байж, эх орон минь хөгжин, дээшлэн гэдэг сэтгэлээр Max Urguu-ийн хамт олон минь хүчин зүтгэж байна.

Бид эх орны бүтээн байгуулагчид,