Макс Групп авто зам, гүүрийн барилга угсралтын “Арж Капитал” ХХК-д техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэр, машин механизм, технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалтын он жилүүд эхэлсэн билээ.
“Арж Капитал” ХХК болон “Макс Рөүд” ХХК нь нэгдэж, 438 гаруй үндсэн ажилтан, 115 гаруй машин механизм, 17 үйлдвэртэйгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Мянганы сорилтын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, БНХАУ-ын EXIM банк, Монгол Улсын хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын шалгуурыг хангаж бүс нутгийг болон орон нутгийг холбох зам, хүнд даацын ачаа тээврийн зам, хурдны зам, төмөр бетон гүүр, ус зайлуулах хиймэл байгууламжийн төслүүдийг хийж гүйцэтгэн авто замын салбарын тэргүүлэх хэмжээний үндэсний компани болтлоо хөгжсөн.
Сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт:
Өндөрхаан <-> Чойбалсан чиглэлийн – 143 км хатуу хучилттай авто зам
Тосон уул 19-р талбай <-> Баянхошуу боомт чиглэлийн – 104,6км хатуу хучилттай авто зам
Улаанбаатар <-> Хөшигийн хөндий чиглэлийн – 3.2км хурдны хатуу хучилттай авто зам
Баянхонгор <-> Алтай чиглэлийн – 126.7 км хатуу хучилттай авто зам
Улаанбаатар <-> Дархан чиглэлийн – 82.7км хатуу хучилттай авто зам
2023 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 800км хатуу хучилттай авто зам тавив.
| 4 чулуу бутлуур | 3 асфальто бетон хольцын үйлдвэр
| 3 цемент бетон хольцын үйлдвэр | 1 тээрмийн үйлдвэр
| 2 гүүр хоолойн үйлдвэр | 2 бетон зуурмагийн үйлдвэр
| 2 эмульсны төхөөрөмж |