“Макс Өргөө” ХХК нь үүсгэн байгуулагдсан 18 жилийн хугацаанд их хотын бүтээн байгуулалтанд чанар хийц, өнгө үзэмж нэмсэн 30 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Оффис, худалдаа үйлчилгээний барилга, стандарт болон тансаг зэрэглэлийн орон сууц, олон улсын сүлжээ зочид буудлын төслүүдээрээ “Барилга угсралтын шилдэг аж аж ахуйн нэгж байгууллага”–аар тогтмол шалгарсан юм. Мөн “220k Residence” тансаг зэрэглэлийн орон сууц нь Английн BS8110 стандартыг анхлан нэвтрүүлснээр 2017 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарав.
Бид “Хамтын хөгжлийг эрхэмлэж сайн засаглал, цөм чадавх бүхий хамт олноор түүчээлсэн үнэ цэнэтэй төсөл хэрэгжүүлэгч байх” эрхэм зорилгын дор мэдлэг туршлагыг дэвшилтэт технологитой хослуулан Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын салбарт өөрсдийн жинтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
| 23 орон сууцны барилга | 1 уурхайн усан хангамжийн нэгдсэн систем
| 6 оффис, дэлгүүр, гүйлгээний төв | 2 олон улсын сүлжээ зочид буудал
| 1 тэсэлгээний бодисын үйлдвэрийн дэд бүтэц суурийн ажил
| 2 дан болон давхар гүүр хоолой | 1 үнээний ферм
392 давхар, 303,886 мкв барилга байгууламж ашиглалтад оруулаад байна.