Сүү ХК

Монгол Улсын ууган үйлдвэр “СҮҮ” ХК нь 1958 оны 12-р сард ЗХУ-ын техник-эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хангах зорилготойгоор байгуулагдсан юм. Тухайн үед хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтай байгуулагдсан өнөөдөр 200 тоннын сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай болсон.

“Сүү” ХК Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн төлөө эрүүл, чанартай, баталгаатай 70 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл бүхий тогтвортой хөгжлийн бодлого баримтлан, үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллаж байна.

70 төрлийн бүтээгдэхүүн, 2500 бэлтгэн нийлүүлэгч, 3800 борлуулалтын цэг

МАКС АГРО ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ЦОГЦОЛБОР ФЕРМ

Макс Групп нь Монгол Улсынхаа сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлийг тэлж, импортлогч орноос экспортлогч орон болохын төлөө зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн цогцолборыг 2015 байгуулсан юм.

Төслийн хүрээнд Европын орнуудаас сүүний чиглэлийн үнээнүүдийг нутагшуулсан. Ингэснээр жилийн дөрвөн улирлын туршид шинэ сүүгээр тасралтгүй хангах боломж бүрдэж байгаа юм. Үүний зэрэгцээ сүүний чиглэлийн үнээний гол тэжээл болох эрдэнэ шишээ өөрсдөө тарьж, цогц үйл ажиллагааг нэвтрүүлэн ажиллаж байна.

600 гаруй өндөр өгөөж бүхий сүүний чиглэлийн үнээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж-37, “Сүү” Хувьцаат компанийн байр